Friday, April 8, 2011

БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР


1930-аад оны үеэс олон улсын геополитикийн байдал хурцдаж эхэлсэн байна. Энэ нь 1929-1933 оны хооронд эдийн засгийн хямрал болж зарим улс оронд цэргийн дэглэм тогтон бэхжих үндэс болжээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн Хойд Ази, Манжуурыг Япон улс гадаад бодлого, стратегийн үүднээс сонирхож тэнд хяналтаа тогтоохыг эрмэлзэх болсон ба улмаар 1932 онд Японы цэрэг Манжуурыг түрэмгийлэн эзэлж Манж-го хэмээх улсыг байгуулснаар БНМАУ-ын дорнод хязгаарт дайны бодит аюул занал бий болов. Учир нь Манж-го улсын тоглоомын засгийн газрыг байгуулсны дараа Японы дээд албаны хүмүүс «Эх газрын /Манжуур, Монголын/ талаар Японы баримталж буй бодлогоос үндэслэн Манжуурыг эзэлсний дараа Монголыг үргэлжлүүлэн эзлэх нь чухал, Монгол бол цэргийн чухал түшиц бөгөөд түүнийг дараалан эзлэхийн тулд манай эзэнт улс бүх хүчээ тавих болно» хэмээн мэдэгдэж байв. Энэ төлөвлөгөөний дагуу Япон-Манж-гогийн цэрэг 1935 оны эхэн үеэс БНМАУ-ын дорнод хил дээр илт өдөөн хатгалга үйлдэж хилийн будлиан гаргах болсон байна. Эдгээр өдөөн хатгалтгууд нь цааш шатлан үргэлжилсээр 1935 он болоход хилийн тулгаралтууд болж 1939 оны дунд үе хүрэв.

Friday, April 1, 2011

ГУРВАНЗАГАЛЫН МОНГОЛ БУЛШНЫ МАЛТЛАГЫН ЗУРГУУД

КАМЕННЫЕ БАБЫ ИЗ ХОЦОО*



*Работа выполнена в рамках проекта “Восточная Монголия” выполненного при финансовой поддержке Центра по изучению Азии, МонГУ и Корейская Фонда KFAS, Южная Корея
С конца XIX века начались ия исторических памятников, которыми богат регион Восточной Монголии и исследования, которые начали ввести их в научный оборот. Важную часть этих исследований занимают каменные бабы и петроглифы. Первым, в 1899 году М.В. Палибин отметил в путевых заметках о грубых каменных бабах, находящихся в долине реки Керулен, в местности Бичигт [Баяр, 2009, с. 197]. 

ШИВЭЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ



Орхоны хөндий нь нүүдэлчдийн түүхийн олон үеийн археологийн дурсгалуудаар онцгой, баян түүхт нутаг бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд XIII-XIV зуун хүртэлх үеийн булш, бунхан, тахилгын цогцолбор газрууд болон хот суурин гэх мэт олон тооны дурсгалууд бий. Тэдгээрийн олонх нь эдүгээ хүртэл эрдэм шинжилгээ судалгааны  ороогүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Хөшөө Цайдамын урд 3 км зайтай Шивээ толгойн орой дээр орших чулуун байгууламж болно. Дээрхийн адил хэв шинжийн дурсгалууд тус бүс нутагт цөөнгүй байгаа бөгөөд энд юуны өмнө Тарнайн голын Шивээт толгой, Баян-Агтын Шивээт Улаан гэх мэт ижил төстэй нэр бүхий цогцолбор байгууламжуудыг дурдаж болох юм. Тэдгээр томоохон дурсгалуудын зарим нь хүн, амьтны дүрстэй хөшөө чулуу бүхий нилээд цогцолбор шинжтэй байдаг.

Thursday, March 31, 2011

ПЛИТОЧНЫЕ МОГИЛЫ В МЕСТНОСТИ “УЛААН ЗУУХ” И В ВОПРОСЕ ОБ ИХ ВЗАИМО- ОТНОШЕНИЯ С ДРУГИМИ ВИДАМИ ФИГУРНЫХ МОГИЛ


В Рамках проекта “Дорнод Монгол ” в 2008-2009 годы научно-исследовательской экспедиционной группой Мон ГУ была проведена раскопка 6 могил в местности “Улаан зуух” расположенной в Хантай баг-е Түвшинширээ сомона Сухэ-Баторского аймака. 4 из этих могил принадлежали эпохе бронзовой эпохе и по характеру захоронения резко отличались от остальных квадратных могил захоронения в Монголии. Это обостоятельство и явилось причиной отдельного рассмотрения вышеназванных могил в местности “Улаан зуух”.

ТАМИРЫН УЛААН ХОШУУН ДАХЬ ХҮННҮГИЙН ҮЕД ХОЛБОГДОХ БҮЛЭГ ОРШУУЛГА



2000 онд З.Батсайхан уг газар анхлан малтлага судалгаа явуулж, тухайн дурсгалыг үлдээгчдийг үсүньчүүдтэй холбон үзсэнээ өгүүлэл болгон нийтлүүлснээр тухайн дурсгалыг судлах судалгааны эхлэл тавигджээ. Тэрээр 2001 оны зун тус газар дахин ажиллаж 4 булш, мөн онд  Ц.Төрбат  МУБИС-н оюутнуудын хамт Тамирын улаан хошуунд 2 хүннү булш малтсан бөгөөд түүнийхээ үр дүнг түүхийн сэтгүүлд хэвлүүлжээ (Төрбат 2003: 7-15).  2005 онд Монгол-Америкийн хамтарсан Экспедиц хүннүгийн жирийн иргэдийн 5 булш, 2006 онд Баруун Монгол төслийн хүрээнд З.Батсайханы удирдсан хээрийн шинжилгээний ангийн малтсан 4 булш, 2007 онд мөн төслийн хүрээнд 1 булшийг малтан шинжилсэн болно. Эдгээр малтлагын явц болон зарим үр дүнгийн талаар 2005 онд уг төслийг удирдан оролцсон Археологич З.Батсайхан “Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан харь угсаатны талаар” нэртэй өгүүлэл хэвлүүлж, (З.Батсайхан 2006: 45) зарим нэгэн сонирхолтой санааг дурьдсан байхаас гадна тухайн хээрийн шинжилгээний ажилд оролцож байсан Аризонийн Флагштаффын их сургуулийн археологчид болох David E.Purcell, Kimberly C.Spurr нар 2006 онд “THE SILK ROAD” сэтгүүлд малтсан булшнуудыг тодорхойлолтын хамт түүний баруун хойно орших зэрэгцээ 3 хэрэмд хийсэн сорилтын малталтын талаар тэмдэглэл хийсэн байна ( David, Kimberly 2006: 20-31). Мөн сэтгүүлд Вашингтоны их сургуулиас тус Экспедицэд оролцсон Daniel C.Waugh тухайн дурсгалаас илрэн гарсан хятад лакан эдлэлийн талаар сонирхолтой өгүүлэл бичиж хэвлүүлжээ ( Daniel 2006: 33-36). Үүнээс гадна тэндээс илэрсэн Хан улсын үеийн TLV хэв шинжийн хүрэл толины талаар Флоридагийн их сургуулийн эрдэмтэн Guolong Lai ” Хүннү булшнаас илэрсэн хүрэл толины он цагийг тогтоох нь” нэртэй өгүүлэл (Guolong Lai 2006: 37-44) зэргийг тус тус хэвлүүлсэнээс гадна Торгоны Зам сангаас эрхлэн гаргадаг www.silkroad.foundation.org сайтад Тамирын Улаан хошууны зарим мэдээллийг байрлуулсан байна. Эдгээрээс гадна Баруун Монгол төслийн тайланд эдгээр дурсгал болон сүүлд малтан шинжилсэн булшны талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр гарган тавьсан хэдий ч төдийлөн олны хүртээл болж чадаагүй хэвээр байна.

Tuesday, March 29, 2011

ГОВИЙН БҮСЭЭС ШИНЭЭР ИЛЭРСЭН ХАДНЫ СИЙЛМЭЛ ЗУРГИЙН ДУРСГАЛ




Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ботго ууланд  буй цөөн тооны хадны сийлмэл зургуудыг шинээр судалгааны эргэлтэнд оруулж байна.  Эдгээр зургууд нь хүрэл зэвсгийн үед холбогдох бололтой. Энд буй зонхилох дүрслэл болох “Янгир”-н дүрслэлийг одоогоор бүх Монголын нутгаас илрээд буй бусад “Янгир”-ын зургуудтай харьцуулан үзэхийн зэрэгцээ тус дүрслэлийн тархац, хөгжлийг тогтоож, түүгээр дамжуулан хадны зураг нь (Янгир) эртний хүмүүсийн аж ахуйн өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг тусган харуулж буй урт удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн юм хэмээх дүгнэлтэд хүрлээ. 

ГУРВАНЗАГАЛЫН МОНГОЛ БУЛШ


Цагаанчулуут нь Гурванзагал сумын төвөөс зүүн урагш 100˚ хэмд 12 км зайд орших ойр орчимдоо харьцангуй өндөр харагдах орой хэсэгтээ багавтар хад бүхий 3 толгойг хэлэх ба түүний урд хөндийд тодхон харагдах оргил хэсэгтээ цагаан чулуу бүхий хос намхан толгойг “Баруун цагаан өргөө”, “Зүүн цагаан өргөө” хэмээн нэрийддэгээс тус уулын нэр үүссэн гэдэг.  

XX ЗУУНЫ ЭХЭН ХАГАСЫН МОНГОЛ УГСААТНЫ МИГРАЦИ



                                     ( Баргын нүүдлийн жишээгээр)
Аливаа ард түмний шилжилт хөдөлгөөн нь тухайн угсаатны түүхийн нэгэн бүрдэл хэсэг болдог билээ. Хүний миграци нь оршин суугаа газраасаа нүүн өөр нутаг, оронд шилжин суухыг хэлэх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийж буй хүнийг мигрант гэх ба энэ шилжилт хөдөлгөөн нь зарим тохиолдолд урт удаан хугацаагаар үргэлжилж, олон тооны хүнийг хамардаг ажээ(2, т.14).
Түүхийн олон үеүдийн туршид байгаль, нийгмийн олон шалтгаанаас үүдэлтэйгээр овог аймаг, үндэстэн ястнаараа хол ойр шилжин нүүж байв.

МӨРГӨЦӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ




    Монгол нутагт оршин байсан эртний анчин, нүүдэлчин овог аймгуудын түүхийг нэхэн судлахад хад чулуунаа тэмдэглэн үлдээсэн зураг сэлт асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд эрт үеийн аж ахуй болон оюуны тусгалыг шингээн үлдсэн байдаг билээ.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Цагаан толгой хэмээх газар археологийн хайгуул, малтлага судалгаа [Report 2008] хийж байх үед нутгийн иргэний (Номгон сумын 4-р багийн малчин Х.Батсайхан) мэдээлснээр мөргөцөг хэмээх газарт буй цөөн тооны зургийг очиж үзсэн билээ. Тус хадны зураг нь Номгон сумын төвөөс зүүн зүг 26 км-т тал дунд орших бэсрэг толгойн баруун тийш харсан эгц хаднаа сийлэгдсэн ба нутгийн иргэд мөргөцөг хэмээн нэрлэдэг байна. Энэ бүс нутаг нь Монгол орны физик газарзүйн мужлалын хувьд Говын их мужын умард говийн ухаа, гүвээт талын тойрогт хамаарагдах ажээ. [Цэгмэд  1969: 384]  

“УЛААН ЗУУХ”-ЫН БУЛШНУУД




2008, 2009, 2010 онуудад МУИС-ийн хээрийн шинжилгээний анги “Дорнод Монгол” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Хантай багийн нутаг “Улаан зуух” хэмээх газарт нийт 15 булш малтан шинжилсэн билээ. Уул төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар жил тус бүрийн хээрийн шинжилгээний ангийн тайланд болон МУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт эмхэтгэн хэвлүүлсээр иржээ[1]. Мөн уул цогцолбор оршуулгын  талаар хийгдсэн  судалгааны урьдчилсан үр дүнг ОХУ-ын буриадын нутагт болсон олон улсын бага хуралд хэлэлцүүлсэн болно[2]. “Улаан зуух”-нь удаа дараа хийгдсэн малтлага болон харьцуулсан судалгааны  явцад өөрийн гэсэн онцлог шинж бүхий бие даасан өвөрмөц дурсгал болох нь тодорхой болсон тул судалгааны урьдчилсан үр дүнг энд нийтлэлээ.