Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ботго ууланд буй цөөн тооны хадны сийлмэл зургуудыг шинээр судалгааны эргэлтэнд оруулж байна. Эдгээр зургууд нь хүрэл зэвсгийн үед холбогдох бололтой. Энд буй зонхилох дүрслэл болох “Янгир”-н дүрслэлийг одоогоор бүх Монголын нутгаас илрээд буй бусад “Янгир”-ын зургуудтай харьцуулан үзэхийн зэрэгцээ тус дүрслэлийн тархац, хөгжлийг тогтоож, түүгээр дамжуулан хадны зураг нь (Янгир) эртний хүмүүсийн аж ахуйн өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг тусган харуулж буй урт удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн юм хэмээх дүгнэлтэд хүрлээ.
- Нүүр хуудасmain page
- Бидний тухайthe author
- Хаягsay hello
- Мэдээ мэдээлэл
- Subscribe to RSSkeep updated!
Showing posts with label Хадны зураг. Show all posts
Showing posts with label Хадны зураг. Show all posts
Tuesday, March 29, 2011
МӨРГӨЦӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ
Монгол нутагт оршин байсан эртний анчин, нүүдэлчин овог аймгуудын түүхийг нэхэн судлахад хад чулуунаа тэмдэглэн үлдээсэн зураг сэлт асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд эрт үеийн аж ахуй болон оюуны тусгалыг шингээн үлдсэн байдаг билээ.
Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Цагаан толгой хэмээх газар археологийн хайгуул, малтлага судалгаа [Report 2008] хийж байх үед нутгийн иргэний (Номгон сумын 4-р багийн малчин Х.Батсайхан) мэдээлснээр мөргөцөг хэмээх газарт буй цөөн тооны зургийг очиж үзсэн билээ. Тус хадны зураг нь Номгон сумын төвөөс зүүн зүг 26 км-т тал дунд орших бэсрэг толгойн баруун тийш харсан эгц хаднаа сийлэгдсэн ба нутгийн иргэд мөргөцөг хэмээн нэрлэдэг байна. Энэ бүс нутаг нь Монгол орны физик газарзүйн мужлалын хувьд Говын их мужын умард говийн ухаа, гүвээт талын тойрогт хамаарагдах ажээ. [Цэгмэд 1969: 384]
Subscribe to:
Posts (Atom)
