Friday, April 8, 2011

БНМАУ-ЫН АНХНЫ БААТАР


1930-аад оны үеэс олон улсын геополитикийн байдал хурцдаж эхэлсэн байна. Энэ нь 1929-1933 оны хооронд эдийн засгийн хямрал болж зарим улс оронд цэргийн дэглэм тогтон бэхжих үндэс болжээ. Үүнтэй холбоотойгоор Зүүн Хойд Ази, Манжуурыг Япон улс гадаад бодлого, стратегийн үүднээс сонирхож тэнд хяналтаа тогтоохыг эрмэлзэх болсон ба улмаар 1932 онд Японы цэрэг Манжуурыг түрэмгийлэн эзэлж Манж-го хэмээх улсыг байгуулснаар БНМАУ-ын дорнод хязгаарт дайны бодит аюул занал бий болов. Учир нь Манж-го улсын тоглоомын засгийн газрыг байгуулсны дараа Японы дээд албаны хүмүүс «Эх газрын /Манжуур, Монголын/ талаар Японы баримталж буй бодлогоос үндэслэн Манжуурыг эзэлсний дараа Монголыг үргэлжлүүлэн эзлэх нь чухал, Монгол бол цэргийн чухал түшиц бөгөөд түүнийг дараалан эзлэхийн тулд манай эзэнт улс бүх хүчээ тавих болно» хэмээн мэдэгдэж байв. Энэ төлөвлөгөөний дагуу Япон-Манж-гогийн цэрэг 1935 оны эхэн үеэс БНМАУ-ын дорнод хил дээр илт өдөөн хатгалга үйлдэж хилийн будлиан гаргах болсон байна. Эдгээр өдөөн хатгалтгууд нь цааш шатлан үргэлжилсээр 1935 он болоход хилийн тулгаралтууд болж 1939 оны дунд үе хүрэв.