Tuesday, March 29, 2011

ГОВИЙН БҮСЭЭС ШИНЭЭР ИЛЭРСЭН ХАДНЫ СИЙЛМЭЛ ЗУРГИЙН ДУРСГАЛ




Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ботго ууланд  буй цөөн тооны хадны сийлмэл зургуудыг шинээр судалгааны эргэлтэнд оруулж байна.  Эдгээр зургууд нь хүрэл зэвсгийн үед холбогдох бололтой. Энд буй зонхилох дүрслэл болох “Янгир”-н дүрслэлийг одоогоор бүх Монголын нутгаас илрээд буй бусад “Янгир”-ын зургуудтай харьцуулан үзэхийн зэрэгцээ тус дүрслэлийн тархац, хөгжлийг тогтоож, түүгээр дамжуулан хадны зураг нь (Янгир) эртний хүмүүсийн аж ахуйн өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг тусган харуулж буй урт удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн юм хэмээх дүгнэлтэд хүрлээ. 

ГУРВАНЗАГАЛЫН МОНГОЛ БУЛШ


Цагаанчулуут нь Гурванзагал сумын төвөөс зүүн урагш 100˚ хэмд 12 км зайд орших ойр орчимдоо харьцангуй өндөр харагдах орой хэсэгтээ багавтар хад бүхий 3 толгойг хэлэх ба түүний урд хөндийд тодхон харагдах оргил хэсэгтээ цагаан чулуу бүхий хос намхан толгойг “Баруун цагаан өргөө”, “Зүүн цагаан өргөө” хэмээн нэрийддэгээс тус уулын нэр үүссэн гэдэг.  

XX ЗУУНЫ ЭХЭН ХАГАСЫН МОНГОЛ УГСААТНЫ МИГРАЦИ



                                     ( Баргын нүүдлийн жишээгээр)
Аливаа ард түмний шилжилт хөдөлгөөн нь тухайн угсаатны түүхийн нэгэн бүрдэл хэсэг болдог билээ. Хүний миграци нь оршин суугаа газраасаа нүүн өөр нутаг, оронд шилжин суухыг хэлэх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийж буй хүнийг мигрант гэх ба энэ шилжилт хөдөлгөөн нь зарим тохиолдолд урт удаан хугацаагаар үргэлжилж, олон тооны хүнийг хамардаг ажээ(2, т.14).
Түүхийн олон үеүдийн туршид байгаль, нийгмийн олон шалтгаанаас үүдэлтэйгээр овог аймаг, үндэстэн ястнаараа хол ойр шилжин нүүж байв.

МӨРГӨЦӨГИЙН ХАДНЫ ЗУРАГ




    Монгол нутагт оршин байсан эртний анчин, нүүдэлчин овог аймгуудын түүхийг нэхэн судлахад хад чулуунаа тэмдэглэн үлдээсэн зураг сэлт асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд эрт үеийн аж ахуй болон оюуны тусгалыг шингээн үлдсэн байдаг билээ.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Цагаан толгой хэмээх газар археологийн хайгуул, малтлага судалгаа [Report 2008] хийж байх үед нутгийн иргэний (Номгон сумын 4-р багийн малчин Х.Батсайхан) мэдээлснээр мөргөцөг хэмээх газарт буй цөөн тооны зургийг очиж үзсэн билээ. Тус хадны зураг нь Номгон сумын төвөөс зүүн зүг 26 км-т тал дунд орших бэсрэг толгойн баруун тийш харсан эгц хаднаа сийлэгдсэн ба нутгийн иргэд мөргөцөг хэмээн нэрлэдэг байна. Энэ бүс нутаг нь Монгол орны физик газарзүйн мужлалын хувьд Говын их мужын умард говийн ухаа, гүвээт талын тойрогт хамаарагдах ажээ. [Цэгмэд  1969: 384]  

“УЛААН ЗУУХ”-ЫН БУЛШНУУД




2008, 2009, 2010 онуудад МУИС-ийн хээрийн шинжилгээний анги “Дорнод Монгол” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Хантай багийн нутаг “Улаан зуух” хэмээх газарт нийт 15 булш малтан шинжилсэн билээ. Уул төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар жил тус бүрийн хээрийн шинжилгээний ангийн тайланд болон МУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт эмхэтгэн хэвлүүлсээр иржээ[1]. Мөн уул цогцолбор оршуулгын  талаар хийгдсэн  судалгааны урьдчилсан үр дүнг ОХУ-ын буриадын нутагт болсон олон улсын бага хуралд хэлэлцүүлсэн болно[2]. “Улаан зуух”-нь удаа дараа хийгдсэн малтлага болон харьцуулсан судалгааны  явцад өөрийн гэсэн онцлог шинж бүхий бие даасан өвөрмөц дурсгал болох нь тодорхой болсон тул судалгааны урьдчилсан үр дүнг энд нийтлэлээ.